Үйлчилгээний нөхцөл

Сүүлд шинэчилсэн: 2026 оны 10 сарын 12

Энэ баримт нь бүтээгдэхүүний бодит ажиллагаанд тулгуурлан бэлтгэсэн төсөл юм. Хуульчийн хяналт хараахан хийгдээгүй.

Үйлчилгээний тухай

burtgel нь сургалт зохион байгуулагчдад зориулсан бүртгэл, ирц, үнэлгээ, сертификатын систем юм. Үйлчилгээг ашиглахын тулд та энэ нөхцөлийг хүлээн зөвшөөрнө.

Данс ба хариуцлага

Та өөрийн данс, нууц үг, багийнхаа эрхийн тохиргооны аюулгүй байдлыг хариуцна. Админ эрхтэй хэрэглэгчид хоёр алхамт баталгаажуулалт тохируулахыг зөвлөж байна.

Та оруулж буй оролцогчдын өгөгдлийг цуглуулах, ашиглах хууль ёсны үндэслэлтэй байх үүрэгтэй.

Багц ба лимит

Багц бүрт жилийн сургалтын тоо, бүртгэлийн тоо, админы тооны хязгаар байна. Лимит нь таны эхэлсэн өдрөөс эхлэх жилийн мөчлөгөөр тоологдож, сар бүрийн төлбөрөөр дахин эхлэхгүй.

Лимит дүүрсэн үед шинэ сургалт нийтлэх, шинэ бүртгэл баталгаажуулах боломжгүй болно. Байгаа өгөгдөл, тайлан, экспорт, олгосон сертификатын баталгаажуулалт үргэлжилнэ.

Төлбөр

Одоогийн үе шатанд төлбөрийг дансаар хүлээн авч, багцыг гараар идэвхжүүлнэ. Үнэ нь урьдчилан мэдэгдэлгүйгээр өөрчлөгдөж болох ба идэвхтэй багцад нь өөрчлөлт орохоос доод тал нь 30 хоногийн өмнө мэдэгдэнэ.

Enterprise нөхцөлийг тусад нь гэрээгээр зохицуулна. Эхний хувилбарт энэ багцын боломжууд бэлэн биш.

Хориглох зүйл

Зөвшөөрөлгүй хаягууд руу бөөн захидал илгээх, бусдын өгөгдөлд хандахыг оролдох, системийн хязгаарлалтыг тойрч гарах, хуурамч сертификат үүсгэх зорилгоор ашиглахыг хориглоно.

Үйлчилгээний тасалдал

Төлөвлөгдсөн засварын ажлыг урьдчилан мэдэгдэнэ. Эхний үе шатанд тодорхой SLA амлахгүй бөгөөд үйлчилгээг байгаагаар нь үзүүлнэ. Өгөгдлийн нөөцлөлтийг өдөр бүр хийж, өөр байршилд шифрлэн хадгална.

Өгөгдлийн өмчлөл

Таны оруулсан өгөгдөл танд харьяалагдана. Та хүссэн үедээ экспортлох боломжтой. Данс хаагдсан тохиолдолд өгөгдлийг устгах хүсэлтийг биелүүлнэ. Гагцхүү олгосон сертификатын баталгаажуулалтад шаардлагатай хамгийн бага мэдээлэл хадгалагдаж үлдэнэ.

Хариуцлагын хязгаар

Үйлчилгээг ашигласнаас үүдэн гарсан шууд бус хохирлыг бид хариуцахгүй. Сургалтын агуулга, оролцогчийн мэдээллийн үнэн зөв байдлыг зохион байгуулагч хариуцна.

Холбоо барих

b.uugankhuu@gmail.com