Нууцлалын бодлого
Сүүлд шинэчилсэн: 2026 оны 10 сарын 12
Хэн юуны төлөө хариуцдаг вэ
Сургалт зохион байгуулж буй байгууллага нь өөрийн оролцогчдын өгөгдлийн эзэн байна. burtgel нь тэдгээр байгууллагын өмнөөс өгөгдлийг боловсруулж, хадгалж, хамгаалах үүрэгтэй үйлчилгээ үзүүлэгч юм.
Цуглуулдаг өгөгдөл
Оролцогчоос: овог, нэр, имэйл хаяг, утасны дугаар, ажлын байгууллага, албан тушаал.
Системээс: бүртгэлийн огноо, ирцийн бүртгэл, үнэлгээний хариулт, олгосон сертификатын мэдээлэл.
Админ хэрэглэгчээс: нэр, имэйл, нууц үгийн хашийн утга, нэвтрэлтийн хугацаа, үйлдлийн бүртгэл (audit log), IP хаяг, хөтчийн мэдээлэл.
Бид картын мэдээлэл хадгалдаггүй.
Юунд ашигладаг вэ
Бүртгэл баталгаажуулах, сануулга илгээх, ирц бүртгэх, үнэлгээ цуглуулах, сертификат олгож баталгаажуулах, системийн аюулгүй байдлыг хангах.
Бид таны өгөгдлийг зар сурталчилгаанд зарахгүй, гуравдагч этгээдэд худалдахгүй.
Хуваалцдаг гуравдагч талууд
Имэйл илгээхэд транзакцын имэйл үйлчилгээ ашиглана. Серверийг Сингапурт байрлах түрээсийн сервер дээр ажиллуулж, нөөцлөлтийг шифрлэсэн хэлбэрээр өөр байршилд хадгална.
Нээлттэй баталгаажуулалт
Сертификатын QR эсвэл кодоор баталгаажуулахад зөвхөн дараах мэдээлэл харагдана: эзэмшигчийн нэр, сургалтын нэр, олгосон байгууллага, огноо, дугаар, төлөв. Имэйл, утасны дугаар хэзээ ч харагдахгүй.
Хадгалах хугацаа
Сургалтын бүртгэл, ирц, үнэлгээг байгууллага устгах хүсэлт гаргах хүртэл хадгална. Үнэлгээг нэргүй цуглуулсан тохиолдолд хариултыг хэзээ ч тодорхой хүнтэй холбохгүй.
Олгосон сертификатын баталгаажуулалт ажиллаж байхын тулд эзэмшигчийн нэр, сургалтын нэр, огноо, дугаарыг устгахгүй. Бусад холбоо барих мэдээллийг устгах эсвэл нэргүй болгох боломжтой.
Таны эрх
Та өөрийн өгөгдлийг харах, засах, устгуулах, эсвэл хуулбарыг нь авах хүсэлт гаргаж болно. Хүсэлтээ сургалт зохион байгуулсан байгууллагад эсвэл бидэнд илгээнэ үү.
Аюулгүй байдал
Нууц үгийг буцаан сэргээх боломжгүй хэлбэрээр хадгална. Админ эрхэд хоёр алхамт баталгаажуулалт тохируулах боломжтой. Файлыг вэб хаягаар шууд нээхгүй, зөвхөн эрх шалгасны дараа үзүүлнэ. Өгөгдлийн сан интернэтэд нээлттэй биш.
Холбоо барих
b.uugankhuu@gmail.com